card

Усан үзмийн сортууд

Дарсны усан үзмийн 19 мянган сорт байдаг. Эдгээрийн ихэнхийг өсгөж, үржүүлэх аргаар гаргаж авдаг бол үлдсэн сортуудыг шинээр гаргаж авсан байдаг.

Улс орон бүр өөрийн онцлог бүхий усан үзмийн сортыг тариалдаг. Үүнээс Бордо нь усан үзмийн худалдаанд хамгийн шилдэг гэж танигдсан юм. Дарсыг ихэвчлэн Европын сорт болох Витис Винеферагийн сортын усан үзмээр исгэж хийдэг ба үүнд Pinot Noir, Chardonnay, Cabernet Sauvignon, Camay болон Merlot гэх мэт сортууд багтана. Дээрхи төрлүүдийн аль нэгийг нь голчилж дарс исгэлтэндээ түлхүү ашиглах бол хамгийн багадаа дарсны орц найрлагийн 75-85 хувьд уг сортыг агуулсан байх ёстой гэж үздэг. Дээрхи орц найрлагаар дарс исгэсэнээр холимог дарс болон сортын дарс гаргаж авдаг. Холимог дарс болон сортын дарсны хооронд онцгой ялгарах зүйлгүй бөгөөд зөвхөн дарс үйлдвэрлэх төрөл бүрийн арга технологиороо ялгарна. Цэс Хайрхан компанийн хувьд холимог дарс үйлдвэрлэх технологийг түгэмээл хэрэглэдэг ба энэ нь дэлхийн хамгийн алдартай дарс болох Бордо, Роне дарсанд түгээмэл ашиглагддаг. Дэлхийн алдартай дарс үйлдвэрлэгчдийн төрөл бүрийн сортын усан үзмээр сайн чанарын холимог дарс хийдэг арга технологийг Цэс Хайрхан компани ийнхүү үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж байна.