card

Aureus

AUREUS гэдэг нь эртний грекийн Алтан хэмээсэн үг бөгөөд ЧАЦАРГАНА жимсийг эртнээс Монголчууд алтан жимс хэмээдэг байсантай холбон ийнхүү нэрийдсэн. Монгол орны хөрсөнд ургасан 100% байгалийн цэвэр ЧАЦАРГАНА жимсийг дарс исгэлтийн уламжлалт Европ технологиор исгэж, олон улсын чанарын сертификаттай хүнсний зориулалтын 23 каратын алтны ширхэгээр баяжуулсан энэхүү оргилуун дарс нь алтаар оргилж, амжилт ялалтын ерөөл дагуулахыг бэлгэддэг. 2017 оноос зах зээлд танилцуулсан тус бүтээгдэхүүн нь дэлхийн томоохон хүнсний үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцон,  шагнал хүртэж дарсны мэргэжилтнүүдийн таашаалд нийцэж чадсан ба одоогоор Япон, Өмнөд Солонгосын зах зээл рүү нийлүүлж эхлээд байна.

AUREUS GOLD

Монгол  орны газрын “АЛТ”, гайхамшигт ЧАЦАРГАНА жимсийг дарс исгэлтийн уламжлалт Европ технологиор боловсруулж, 23 каратын алтаар баяжуулсан амжилт ялалтын ерөөлийг бэлгэдэх оргилуун дарс.

 

Aureus