CHOCO улаан дарс
CHOCO Vanilla
Уг дарс нь 2016 онд зах зээлд танилцуулагдсан даруйдаа Монгол бүсгүйчүүдийн таашаалыг хамгийн ихээр хүртсэн бүтээгдэхүүний нэгээр тодорсон бөгөөд сонгодог улаан дарсыг хар шоколадны тансаг амт, ванил цэцгийн таатай үнэртэй хослуулж, жимсний агууламж хатуулаг хүчиллэг зэрэг бүхий л үзүүлэлтийг монгол хүний амтлах мэдрэхүйд бүрэн нийцүүлэн үйлдвэрлэсэн.
- Бадмаараг мэт гүн улаан анар жимсний гялалзасан өнгөтэй.
- Ваниллын цэцэг, интоорын үнэр
- Шинэхэн усан үзэм жимсний амт, хар шоколадны тансаг амтыг танд мэдрүүлнэ.
CHOCO Mint
Сонгодог улаан дарс, хар шоколадны тансаг амт, сэнгэнэсэн гааны навчны үнэрийн төгс нийцэл юм. Уг дарс нь 2016 оны хэрэглэгчдийн таашаалыг хамгийн их хүртсэн бүтээгдэхүүнээр тодорсон бөгөөд сонгодог улаан дарсыг хар шоколадны тансаг амт, гааны таатай үнэртэй хослуулж, жимсний агууламж хатуулаг хүчиллэг зэрэг бүхий л үзүүлэлтийг монгол хүний амтлах мэдрэхүйд бүрэн нийцүүлэн үйлдвэрлэсэн.
- Бадмаараг мэт гүн улаан анар жимсний гялалзасан өнгөтэй.
- Гааны навчны сэнгэнэсэн таатай үнэртэй
- Хар шоколад улаан дарсны гайхамшигийг хослуулсан амттай
CHOCO Strawberry Шинэ
Энэхүү дарс нь 2019 онд шинээр зах зээлд танилцуулсан бүтээгдэхүүн бөгөөд сонгодог улаан дарсыг хар шоколадны тансаг амт, ойн гүзээлзгэнэ жимсны таатай үнэртэй хослуулж, жимсний агууламж хатуулаг хүчиллэг зэрэг бүхий л үзүүлэлтийг монгол хүний амтлах мэдрэхүйд бүрэн нийцүүлэн үйлдвэрлэсэн.