card

ДАРСНЫ ТӨРӨЛ

Дарсыг харагдах байдлаар нь цагаан, ягаан, улаан гэж гурав ангилдаг. Улаан дарсыг улаан махтай харин цагаан дарсыг загас болон шувууны цагаан махтай хамт хэрэглэвэл тохиромжтой. Ягаан дарсыг дурлалт хосууд уудаг гэсэн түгээмэл ойлголт бий.

Мөн тухайн идэх хоолны чихэрлэг болон шорвог чанараас ч цугт нь уух дарсны төрөл хамаарна. Дарсыг амтаар нь хуурай, хагас хуурай, чихэрлэг гэж ангилна. Чихэрлэг гэдэг нь сахар бага хэмжээгээр орсон байдаг бол хуурайгийнх нь хувьд сахарын агууламж огт байдаггүй.

Ихэнх улаан дарсыг онгойлгосноосоо хойш 20-30 минут, бүүр цаашилбал нэг цаг орчим тасалгааны дулаанд байлгасны дараа хэрэглэх ёстой. Ингэснээрээ улаан дарс агаартай исэлдэж усан үзмийн амт нь илүү тодордог. Онгойлгоод шууд уувал улаан дарс нь хуурай, гашуун амтагдана.

Цагаан дарс нь хүйтэн чанартай бөгөөд зуны улиралд 10-11 хэмийн хүйтнээр нь уух зохистой. Тиймээс ч францчууд цагаан дарсыг цангаа тайлах зориулалттай хэмээн үзэх нь бий.

Зарим төрлийн улаан дарсыг зүрхний хэмнэл алдагдсан үед өдөрт 100-150 граммаар тогтмол хэрэглэвэл биеийн байдал сайжирдаг гэдэг нь бат¬лагд¬сан. Улаан дарс зүрхний үйл ажиллагаанд сайн байдаг бол цагаан нь уушги болон ходоодны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг.

Дарсны төрлүүд

  • Улаан дарс- Бараан /хар хөх/ өнгийн усан үзмээр исгэгдсэн.
  • Цагаан дарс- Шаргал, ногоон өнгийн усан үзмээр исгэгдсэн.
  • Вермут дарс- Дарсыг тусгай ургамлуудад хандалж бусад жимсний охьтой хослуулсан
  • Оранж дарс- Цагаан усан үзмийг улаан усан үзмийн дарсны исгэлтийн аргаар буюу үр, хальснаас салгалгүй хамтад нь исгэсэн.
  • Оргилуун дарс- Цагаан усан үзмийн дарсны 2 дахь исгэлтийн  шилэн лонхонд эсвэл тусгай даралтын танканд исгэж , нүүрс хүчлийн хийг шингээсэн. Францийн Шампань мужид үйлдвэрлэгдсэн оргилуун дарсыг Шампань дарс, Италид Просекко бусад улсад үйлвэрлэгдэж буйг оргилуун дарс / хийжүүлсэн дарс гэж нэрлэнэ.
  • Чангаруулсан дарс- Дарсыг дахин боловсруулж тусгай охиор чангаруулсан 17% дээш хатуулагтай. Марсала, Шерри Портвайн зэрэг.
  • Розе дарс- Улаан усан үзмийг цагаан дарсны технологиор буюу үр хальснаас салгаж исгэсэн.
ДАРСЫГ ЗӨВ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХИЙН АШИГ ТУС

ДАРСЫГ ЗӨВ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХИЙН АШИГ ТУС

Улаан дарсыг зүрхний хэмнэл алдагдсан үед өдөрт 100-150 граммаар тогтмол хэрэглэвэл биеийн байдал сайжирдаг гэдэг нь батлагдсан. Улаан дарс зүрхний үйл ажиллагаанд сайн байдаг бол цагаан дарс нь уушги болон ходоодны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг.

Дарсыг хэрэглэхийн “ач холбогдол”?

Дарс анх бий болсон цагаас эхлэн хэрэглээ болон ач холбогдлын талаар олон төрлийн судалгаа, түүхийн баримт бичгүүд тэмдэглэгдсэн үлдсэн байдаг. Орчин цагийн шинжлэх ухаанд ч мөн адил дарсанд агуулагдаж буй байгалийн нэгдэлүүд , тэдгээрийн хүний бие организмд нөлөөлөх нөлөөллийг судласаар байдаг.

Полифеннолын нэгдэлүүд- Жимсний дарсанд агуулагдаж буй төрөл бүрийн органик нэгдэлүүд , тэр дундаа антиосдант /үл исгэлдүүлэгч / нь хамгийн энгийнээр , бидний биед хорт бодисуудыг задлаж, биеээс гаргах явцыг түргэсгэдэг. Дарсны хэрэглээ өндөр улс орнуудад хорт хавдарын эрсдэл  харьцангуй бага байдаг нь үүнтэй холбоотой юм.

Зүрх судасны үйл ажиллагаа- Дарс тогтмол,зохистой хэрэглэснээр зүрхний шигдээс бий болох нөхцлийг харьцангуй бууруулдаг. Энэ нь дарс цусанд агуулагдаж буй хлострелийн хэмжээг бууруулах нөлөөтэй холбоотой юм.

Дарс болон зоог- Шөлөнд  давс амт нэмдэгтэй адил, дарс аль ч төрлийн зоогийг илүү баялаг, таатай болгодог. Түүнчлэн хоолны дуршлыг нэмэгдүүлж, ходоодны үйл ажиллагааг дэмжсэнээр, хоол боловсруулах үйл явцыг хөнгөлдөг.

АЛЬ ДАРС, ЯМАР ТӨРЛИЙН ХООЛТОЙ ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Улаан дарс

Төрөл бүрийн утсан грилл дээр шарсан улаан өнгийн мах , загас шувууны махыг зөөлөн улаан дарстай, хүчтэй улаан дарсыг ангийн мах, битүү жигнэж чанасан бусад мах, ногооны зууш, гоймон пиццатай хамт хэрэглэх нь илүү тохиромжтой. Мөн шорвог, хүчтэй амталсан хоол байх тусам хүчтэй улаан дарсыг та сонгоорой.

Цагаан дарс

Хуурай цагаан дарсыг утсан загас, цагаан өнгийн махан хоолтой, мөн халуун ногоотой, хатуу бяслагтай хамт хэрэглэх нь тохиромжтой. Харин чихэрлэг цагаан дарсыг дессерт, амттантай хослуулах нь зөв.

АЛЬ ДАРС, ЯМАР ТӨРЛИЙН ХООЛТОЙ ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ ВЭ?
ДАРСЫГ ХЭРЭГЛЭХ ТОХИРОМЖТОЙ ТЕМПЕРАТУР

ДАРСЫГ ХЭРЭГЛЭХ ТОХИРОМЖТОЙ ТЕМПЕРАТУР

Цагаан дарс

Залуу, хуурай цагаан дарсыг хэрэглэх боломжтой хэм бол 9-11С юм. Зарим тод амт үнэртэй   Савиньон Бланк Гевүрцтраминер сортын дарсыг 12С хүртэл хэмд хэрэглэж болно. Хэт хүйтэн үед дарсны амт үнэр саармагжина. Просекко болон оргилуун дарсанд хамгийн гайхалтай зохицох температур бол -6-8С хэм юм.

Улаан дарс

Хүчтэй улаан дарс ыг 16-18С хэмд хэрэглэхэд амт үнэрыг илүү мэдрэх болно.  Залуу энгийн дарсыг 14-16С хэмд хэрэглэхийг зөвлөж байна.

ДАРСЫГ УУХДАА ХЭРХЭН АМТЛАХ ВЭ?

Хундагыг үл ялим хазайлгаж ард нь цагаан цаас барьвал өнгө илүү тод харагдана

Дарсны үнэрийг илүү сайн мэдрэхийн тулд хундаганы тал бүрт хүргэхээр эргүүлж, хамраа ойр тулган, урт амьсгаа авна.

  • Хэр тод, гүн үнэртэй эсэх?
  • Үнэртэж буй жимсийг тодорхойлох?
  • Бусад дайвар үнэрийг тодорхойлох?
  • Царс модон торхонд хадгалагдсан эсэх?

Дарсыг сайн балгаад 2 завьжаа дагуулан сорж амтална. Хэр исгэлэн , эсвэл чихэрлэгийг тодорхойлох

  • Таннины амтыг мэдрэх
  • Дарсны хатуулгын түвшинг мэдрэх
  • Залгисны дараа амт хэр удаан хадгалагдаж буйг мэдэх

Исгэлтийн дараах үлдэгдэл сахарын агууламжаар дарсыг дараах үндсэн төрлүүдэд ангилдаг.

  • Хуурай дарс- үлдэгдэл сахарын хэмжээ 4гр-с ихгүй.
  • Хагас хуурай дарс- үлдэгдэл сахарын хэмжээ литр тутамд 12 гр-с ихгүй.
  • Хагас чихэрлэг дарс- үлдэгдэл сахарын хэмжээ литр тутамд 45 гр-с ихгүй.
  • Чихэрлэг дарс – үлдэгдэл сахарын хэмжээ литр тутамд хамгийн багадаа 45гр

ДАРСНЫ БҮТЭЦ

ДАРСНЫ БҮТЭЦ

Чихэрлэг/ Хүчиллэг:

Усан үзэм болон бусад жимсжэнд агуулагдаж буй глюкоз / нэгэн төрлийн сахар/ хөрөнгөний тусламжтай тусламжтай нүүрс хүчлийн хий алькохол  болж задардаг. Исгэлтийн дараа тухайн дарсанд үлдсэн чихэрлэгийн тухайн дарсанд үлдсэн чихэрлэгийн агууламжаар дарсыг хуурай, хагас хуурай мөн чихэрлэг гэх зэргээр ангилдаг.

Хүчил болон дарсны чухал бүтэц найрлагын нэг юм. Тэрээр дан ганц амтнаас гадна дарсны өнгө , чихэрлэг болон хатуулгын харилцааг зохицуулагч зэрэг үүргүүдийг хүлээнэ. Дарсны хадгалалтанд ч мөн онцгой үүрэг гүйцэтгэнэ.

Феннол болон Таннин:

Феннол нь олон төрлийн химийн бүтэц найрлага бүхий элементүүд юм. Дарсны үнэр, амт  бүтэц зэргийг тодорхойлогч гол хүчин зүйлс. Харин Таннин усан үзмийн үр, хальс мөн холтосонд агууллагдаг байгалын нэгдэл юм. Хэрэв Та усан үзэм идэж байхдаа үрийг санамсаргүй зажлаж үзсэн болон түүний гашуун аргуу, хуурай амтыг тод мэдрэх болно. Улаан дарснаас илүү мэдрэгдэнэ.

Хатуулаг:

Дарсны хатуулаг тухайн жилийн ургацын сахар/глюкозийн агууламжаас шууд хамааралтай. Хэрэв нар, хур тэгширсэн сайн жил байсан бол өндөр хатуулагтай, хүчтэй өтгөн амт чанартай дарсыг үйлдвэрлэхэд давуу талтай.

Оргилуун дарсны төрлүүд

Оргилуун дарсыг исгэлтийн дараах сахарын агууламжаар дараах үндсэн төрлүүдэд ангилдаг.

  • Brut natur-  - үлдэгдэл сахарын хэмжээ литр тутамд 3 гр-с ихгүй
  • Brut-үлдэгдэл сахарын хэмжээ литр тутамд  12 гр-с ихгүй
  • Extra dry- үлдэгдэл сахарын хэмжээ литр тутамд  12-17 гр
  • Dry- үлдэгдэл сахарын хэмжээ литр тутамд  17-32 гр
  • Medium Dry- үлдэгдэл сахарын хэмжээ литр тутамд  32-50гр
  • Sweet- үлдэгдэл сахарын хэмжээ литр тутамд  50 гр-с их

Улс орон бүрийн онцлох дарс, усан үзмийн сорт

  • Франц- Каберне Совиньон, Пино Нуар, Шардонь, Шампань дарс
  • Итали- Барбера, Неббьоло, Просекко
  • Испани- Темпранильо, Гарнача, Паломино, Шерри, Кава,
  • Португал- Портвайн,Тинта Амарела
  • Герман- Рислинг , Гевүрцтраминер, Шпет Бургундер, Силванер, ДорнФелдер, Мьюлер  Тургау, Лиймфраумилш
  • Австра- Грюнер Велтлинер

Улс орнуудын онцлох дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүн

  • Япон- Саке
  • Солонгос- Сөжү
  • Чавганы дарс/ Умешү- Япон,Солонгос,Хятад
  • Ханборгоцойн  дарс- Зүүн өмнөд азийн улс орнууд
  • Алимны дарс, СИДР – Герман, Скандиновын арлын улсууд , Их Британи
  • Чацарганы дарс- Монгол

Улс орнуудын согтууруулах ундааны хэрэглээ

Улс орон               

Шар айрагын хэрэглээ

Дарсны хэрэглээ

Хатуулаг ихтэй архины хэрэглээ

Герман

53,6%

27,8%

18,6%

Их Британи

36,9%

33,8%

21,8%

Гайти

23%

0,3%

76%

ОХУ

37,6%

11,4%

51%

Америк

50,0%

17,3%

32,7%

Молдав

30,4%

5,1%

64,5%

Армень

9,7%

5,3%

84,9%

Монгол

27,6%

2,8%

69,6%

Эх сурвалж “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага”

 

ЧАЦАРГАНА ЖИМСНИЙ ТУХАЙ

ЧАЦАРГАНА ЖИМСНИЙ ТУХАЙ

Монгол орны эрс тэрс уур амьсгал, онгон байгальд ургасан Чацаргана жимсийг бидний өвөг дээдэс үеийн үед хэрэглэж заншсан билээ. Уг жимсэнд агуулагдах байгалийн гаралтай амин дэмүүд, ханасан болон ханаагүй тосны хүчлүүд болон бусад нэгдлүүд нь сүүлийн жилүүдэд олон орны эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж, Чацаргана жимсний гайхамшигт шинж чанаруудыг нээн илрүүлсээр байна.

Чацаргана жимсэнд хүний бие организм өөрөө боловсруулах боломжгүй олон төрлийн ашигтай нэгдлүүд байдгаас, гэмтсэн эд эсийн сэргээх, арьсыг нарны болон туяанаас хамгаалах Омега 3,6,7,9 нэгдлүүд, мөн хорт хавдрын эд эсийг эмчлэх чадвартай антиоксидант нэгдлүүд олноор агуулагддаг.

Витамин С,В,А –гийн олон төрлийн амин дэм агуулагдах ба эдгээр нь хүний биеийн дархлаа, нервийн систем, мэдрэлийн үйл ажиллагаанд эерэг нөлөөлөл үзүүлдэг юм.

Чацаргана жимсны дарс нь зүрх судасны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, цусан дах хлострелийн хэмжээг бууруулах тустай бөгөөд ходоод хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, хоолны шингэц  дуршлыг нэмэгдүүлнэ.