card

Дарсны хэрэглээ

Улаан дарс

Хүчтэй улаан дарсыг 16-18с хэмд хэрэглэхэд амт үнэрийг илүү мэдрэх болно. Залуу энгийн дарсыг 14-16с хэмд хэрэглэхийг зөвлөж байна. Зөөлөн улаан дарсыг төрөл бүрийн утсан, ил гал дээр шарсан улаан өнгийн мах, загас, шувууны махтай хослуулж уухад тохиромжтой. Хүчтэй улаан дарсыг ангийн мах, битүү жигнэсэн, чанасан мах, ногооны зууш, гоймон, пиццатай хамт хэрэглэхэд тааламжтай.

 

Цагаан дарс

Залуу хуурай цагаан дарсыг хэрэглэхэд хамгийн тохиромжтой хэм бол 9-11с байдаг. Зарим тод амт үнэртэй Савиньон Бланк, Гвюрцраминер сортын дарсыг 12с хүртэл хэмд хэрэглэж болно. Хэт хүйтэн үед дарсны амт, үнэр саармагждаг. Просекко болон оргилуун дарсанд 6-8с хэм хамгийн тохиромжтой.

Хуурай цагаан дарсыг утсан загас, цагаан өнгийн махан хоол мөн халуун ногоотой хоол, хатуу бяслагтай хамт хэрэглэх нь тохиромжтой. Харин чихэрлэг цагаан дарсыг дессерт, амттантай хослуулан хэрэглэхэд тааламжтай.