card

Дарсны төрөл

УЛААН ДАРС

Улаан дарсыг улаан хүрэн, бараан өнгийн хальстай усан үзмээр хийдэг. Дарсны өнгө үзмэн ягаан байвал үүнийг залуу дарс гэдэг бол тод улаан өнгийн дарс нь болж гүйцсэн дарс гэж үздэг ба хүрэн бор өнгийн дарсыг хөгшин дарс хэмээн ангилдаг. Үзмэн ягаан хальс бүхий усан үзэмнээс ногоон цайвар шүүс ялгардаг бөгөөд харин дарсны улаан өнгө нь тухайн усан үзмийн хальсанд нь агуулагдах антицианы өнгө юм. Харин хар хөх өнгийн Тентюрер сортын усан үзмийн хальс болон шүүс аль аль нь улаан өнгөтэй байдагаараа онцлогтой.

ЦАГААН ДАРС

Цагаан дарс нь цайвар-шаргал, шаргал-ногоон, алтлаг-шаргал өнгөтэй байдаг. Үүнийг өнгөгүй буюу цагаан усан үзмээр хийдэг. Цагаан усан үзмээр хийсэн дарс ихэвчлэн ногоон, шар өнгөтэй. Chardonnay, Sauvignon, Riesling гэх мэт усан үзмийн алдартай сортуудаар цагаан дарсыг хийдэг. Зарим дарс үйлдвэрлэгчид улаан хальстай усан үзмээр цагаан дарс хийх нь тохиолддог. Гэхдээ энэ нөхцөлд хальсыг маш болгоомжтой салгаж, тусгаарлах шаардлагатай болно. Жишээлбэл Pinot Noir сортын улаан усан үзмийг оргилуун дарс хийхэд ашигладаг. Хуурай цагаан дарсыг хүмүүс ихээр хэрэглэдэг бол зөөлөн чихэрлэг цагаан дарсыг усан үзмийн сахарыг алкохол болохоос өмнө таслаж исгэдэгээрээ ялгаатай. Хөөстэй дарсыг ихэвчлэн цагаан усан үзмээр хийдэг бөгөөд исгэлтийн үйл явцад нүүрстөрөгчийн хийг алдагдуулахгүй хийдэгээрээ онцлогтой.

САРНАЙН ДАРС

Сарнайн дарсны өнгө нь зарим сортын усан үзмийн хальснаас гардаг боловч улаан дарс болгоход хангалтгүй учраас ийнхүү бүдэг ягаан өнгөөр хийдэг. Энэ ягаан өнгө нь хурц улбар шар эсвэл тод гүн ягаан байж болох бөгөөд тухайн дарс үйлдвэрлэгчдийн ямар арга техник ашиглаж байгаагаас шалтгаална. Сарнайн дарсны өнгийг дараах гурван аргаар гаргаж авдаг.

Хальсны холбоос буюу усан үзмийн бараан өнгийн хальсыг шүүстэй хольдог.

ЖИМСНИЙ ДАРС

Алим болон жимсгэнээр хийдэг дарснуудыг жимсний дарс гэх ангилалд багтаадаг. Ихэнхи жимснүүд өөрөө исэх хангалттай чадвартай байдаг ба харьцангуй хүчиллэг багатай, хөрөнгийн тэжээлийн нөлөө бага орохоос гадна исгэлтийг дэмжих боломжтой, холимог аргаар исгэх бүрэн боломж байдаг. Тийм ч учраас дарс үйлдвэрлэгчид усан үзмээс гадна бусад жимсийг исгэж, дарс үйлдвэрлэхийг хүсэх болсон.

Чацаргана бүтээгдэхүүн

Монгол орны эрс тэс уур амьсгал, онгон байгальд ургадаг Чацаргана жимсийг эртнээс өвөг дээдэс маань хүнсэндээ хэрэглэж заншсаар ирсэн. Эртний түүхэнд чацаргана жимсний шүүсийг адуунд өгснөөр тухайн амьтны жинг нэмэгдүүлэх, хүч тамирыг сэлбэх, арьс дэлийг нь намирсан, гялалзсан өнгөтэй болгох ач тустай байжээ. Чингис хааны үеэс чацарганы шүүсийг агт морьд болон цэрэг эрсдээ өгч байсан нь дайн тулаанд ороход аливаа саад бэрхшээлийг даван туулах, биеийн хүч тамирыг сэлбэх онцгой ач холбогдолтой байсаныг тэмдэглэжээ. Орчин үеийн анагаах ухаанд эрдэмтэн судлаачид чацарганыг Жимсний Хаан хэмээн өргөмжилсөн нь түүнд агуулагдах 190 гаруй төрлийн амин дэмийг таньж мэдсэний тэмдэг билээ.

Чацаргана жимс нь дэлхий дахинд өргөн тархсан бөгөөд Атлантын эргээс Европ даяар, Монголын баруун хойд нутгуудаар, БНХАУ-ын баруун хойд хэсгээр тархан ургадаг.

Баруун европын нутгуудаар далайн эргийн давсархаг хөрсөөр тэжээгдсэн нэгэн төрлийн чацарганы сорт ургадаг ба харин Төв Азийн хуурай, цөлөрхөг бүс нутгуудад чацарганы онцгой сорт өргөн тархан ургасан байдаг. Ийм хуурай, эрс тэс цөлөрхөг нөхцөлд өөр төрлийн жимс дөрвөн улиралын турш ургах боломжгүй байдаг нь чацарганы нэгэн давуу тал болдог.

Дэлхий дээрхи чацарганы нийт эзлэхүүний 90% буюу 1 сая 500 мянган га талбай чацаргана нь БНХАУ болон Монгол улс, ОХУ, Хойд Европ, Канад зэрэг газруудад ургадаг. Эдгээр бүс нутагт чацарганыг тариалах нөхцөл боломжийг сайтар бүрдүүлж чаддаг.

Уг жимсэнд агуулагдах байгалийн гаралтай амин дэмүүд, ханасан болон ханаагүй тосны хүчил, бусад нэгдлүүдийг сүүлийн жилүүдэд олон орны эрдэмтэн судлаачид ашиг тусыг нь танин мэдэж, хэрэглээндээ нэвтрүүлэх болжээ. Чацаргана жимсэнд хүний бие организм өөрөө боловсруулах боломжгүй олон төрлийн ашигтай нэгдлүүд байдагаас гадна гэмтсэн эд эсийг сэргээх, арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах Омега 3,6,7,9 нэгдлүүд агуулагдах ба хорт хавдрын эд эсийг саармагжуулах чадвартай үл исэлдэгчийн нэгдэл олноор агуулагддаг. Түүнчлэн чацаргана жимсэнд С, В, А төрлийн амин дэмүүд агуулагддаг нь хүний биеийн дархлааг сэргээх, мэдрэлийн тогтолцоо, үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг.

Чацаргана жимсний дарс нь зүрх судасны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, цусан дахь хлострелийн хэмжээг бууруулах тустай бөгөөд ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, хоолны шингэц, дуршлыг нэмэгдүүлдэг.

Чацаргана нь исдэггүй жимс гэдгээрээ дарс үйлдвэрлэгчдийн анхаарлыг татдаг байсан ба энэ жимсийг исгэх технологийг 2002 он хүртэл хэн ч олж чадаагүй юм. Анх Германы технологич Ханс Юрген Райхерд чацаргана жимсээр дарс исгэж, хийсэн нь амжилттай болж үүнийгээ өөрийн дарс үйлдвэрлэлийнхээ онцгой бүтээгдэхүүн болгожээ. Тэрээр Цэс Хайрхан компанитай хамтран ажиллахдаа монгол чацарганаар дарс исгэх, нэн ялангуяа анх удаа чацаргана жимсээр оргилуун дарс исгэх технологийг нэвтрүүлсэнээр дэлхийд Монгол чацарганыг таниулах, чацаргана жимсний дарсыг Монголчууддаа худалдаалах боломжоор хангагдсан юм. Одоогоор бид  чацаргана жимсээр 6 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээс,  чацарганы дарс, шүүс, оргилуун дарс, тос, самар гэх мэт нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ хүргээд байна.