card

Дарс исгэлтийн технологи

Дарс исгэх нь тухайн жимсийг алкохол агуулсан ундаа болгох үйл явц юм. Дарс исгэлтийн явцад хөрөнгө нь жимсний шүүсэнд нэвчсэнээр сахар болж, ингэснээр этанол, нүүрстөрөгчийн давхар исэл болох үйл явц үргэлжилнэ. Дарс исгэхэдээ хэм болон исгэлтийн хурдыг зөв хэмжээнд тохируулах шаардлагатай байдаг. Исгэлтийн явц дахь хэм, хурдыг зохистой хэмжээнд тааруулснаар үндсэн исгэлт 5-14 хоног үргэлжилж, хоёрдахь исгэлт мөн 5-10 хоног үргэлжилдэг. Ихэнхи цагаан дарсыг ган танканд исгэдэг бөгөөд үүнээс гадна модон тогоо болон модон торхонд исгэх, шилэнд нь исгэх гэх мэт аргууд бий. Шилэнд нь исгэх аргыг хөөстэй дарсанд голдуу ашиглана. Дарс исгэлтийн дээрхи аргуудаас манай компани нь ган танканд исгэх аргыг түгээмэл ашигладаг билээ. Цэс Хайрхан компанийн хувьд баруун европийн буюу Франц, Германы дарс исгэлтийн арга технологийг бүрэн нэвтрүүлснээс гадна дарсны түүхий эд болох хөрөнгөө европын жишгийн дагуу өсгөж, үржүүлдэг нь монголдоо чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх томоохон хүчин зүйл болдог.

Дарс исгэх аргуудыг дараах байдлаар ангилна:

ШИЛЭНД НЬ ИСГЭХ АРГА

Уг аргыг ихэвчлэн хөөстэй дарс үйлдвэрлэлд ашигладаг. Шампань нутгаас анх энэхүү дарс эсгэлтийн сонгодог аргыг нэвтрүүлснээр шампанск буюу оргилуун дарсыг ийнхүү нэрийддэг болсон. Нэгдүгээр исгэлтийг битүү танкан дотор исгэсний дараа хоёрдугаар исгэлтийг шилэн дотор нь хийдэг. Шилэн дотор нь үлдэгдэл сахарыг исгэхэд нүүрсхүчлийн хий гадагшилдаггүй. Ингэснээр дарстайгаа нэвчих технологи нь шампань дарсны давуу тал болдог.

НҮҮРСТӨРӨГЧ ДЭВТЭЭХ ИСГЭЛТ

Энэхүү аргыг өөрөөр усан үзмийг исгэх хэмээн нэрлэдэг. Энэхүү исгэлтийн аргад хөрөнгө хийхийг татгалзах ба усан үзмийг хүчилтөрөгч бүхий агуулахыг нүүрстөрөгчийн давхар исэл бүхий агуулах болгож солисноор хадгалалт явагддаг. Уламлжалт дарс исгэлтийн арга болох сахарыг этилийн спирт, нүүрстөрөгчийн дэвтээлтрүү шингээх аргаас өөр бөгөөд үр дүнд нь зөөлөн, жимсний амт зонхилсон дарс гаргаж авдаг.

МАЛОЛАТИК ИСГЭЛТ

Энэхүү аргын хувьд хөрөнгөний оронд бактериар исгэнэ. Өөрөөр хэлбэл малийн хүчил, сүүний хүчил зэргээс бүтсэн исгэлт явагддаг. Ийм аргаар исгэснээр тухайн дарс зөөлөн амттай болно. Дарсны төрлөөс хамаарч ямар исгэлт сонгохоо тухайн дарс үйлдвэрлэгчид сонгодог. Цэс хайрхан компани нь ган танканд исгэх дарсны исгэлтийн аргыг сонгосон нь дарсны амт чанарыг богино хугацаанд чанартай гаргахаас гадна бүтээгдэхүүний сонголтыг арвижуулах чухал нөлөөтэй юм.