Дарсны хөрөнгө
Дарс исгэхэд хөрөнгөө сайтар сонгох нь дарсны чанарт ихээр нөлөөлдөг.
Дарсны хөрөнгийг дараах хоёр төрлөөр нь ялгаж болно.
Гадаад орчны хөрөнгө буюу байгалийн натурал аргаар хийх хөрөнгө нь усан үзмийн талбай дээрээ болон тухайн жимсэндээ агуулагддаг. Зарим хөрөнгө болох лактик хүчил, хүчиллэг бактери зэрэг нь усан үзмийн гадар хальсан дээр өөрөөсөө ялгаран тогтсон байдаг.
Уламжлалт хөрөнгө болох тасалж гаргасан болон тариалж гаргасан хөрөнгийг дарс үйлдвэрлэгчид өргөнөөр ашиглаж байна. Харин зэрлэг хөрөнгөөр исгэсэн дарс нь чанарын хувьд дээд зэргийн байхаас гадна онцгой өнгөтэй байдаг.
Уламжлалт аргаар дарс үйлдвэрлэгчид эхний хөрөнгө болох гадаад орчны хөрөнгийг хэрэглэдэг нь газар нутгийн онцлогоос шалтгаалж энэхүү хөрөнгийг ашиглах боломжтой юм.
Дээр дурдсан хоёр хөрөнгийн аргаас олон зуун төрлийн хөрөнгийг гаргаж авдаг. Дийлэнх дарс үйлдвэрлэгчид исгэлтийн явцыг хянахыг илүүд үзэж, уламжлалт хөрөнгийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Цэс Хайрхан компанийн хувьд уламжлалт, сонгодог хөрөнгийг дарс исгэлтийн үйл явцад ашигладаг ба энэхүү хөрөнгийг сахарын хөрөнгө ч хэмээн нэрлэдэг. Тухайн дарсны исгэлтийн үеэр халуун болон эрчимжих үйл явцад нөлөөлөхийн тулд тохирох хөрөнгийг хэрэглэх шаардлагатай. Дарсны тэрхүү нарийн төвөгтэй, басхүү гайхалтай амтыг гаргаж авахын тулд сахарын хөрөнгийг дарс үйлдвэрлэгчид түлхүү ашиглаж байна. Иймээс бид олон жилийн туршлагаар баталгаажсан уламжлалт хөрөнгөөр дарс исгэх аргыг өөрсдийн бүтээгдэхүүндээ ашигласаар ирсэн билээ. Манай компани Германы дарс үйлдвэрлэлийн гол бүс нутаг болох Франкен нутгийн жимсний дарс буюу исэхэд төвөгтэй жимсэнд зориулсан бага хэмд, удаан ажилладаг хөрөнгийг түлхүү ашигладаг нь бидний хийдэг амт чанар хосолсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлд бүрэн нийцдэг билээ.