card

Холимог ундаа хийх жор

“CREMA” Смүүди

Орц:

100 мл Crema de Chocolate, Caramelo, Avellana крем ликёрны аль нэгийг өөрийн сонголтоор

100 гр буюу 3-4  ширхэг шоо мөс

Шахдаг крем хөөс, 1 ш гүзээлзэгэнэ (чимэглэлийн зориулалтаар)

Хийх арга:

Холигчдоо100 мл Crema ликёр, 3-4  ширхэг шоо мөсөө хийж 1 минут орчим мөсийг бутартал холино. Холимогоо шилэн аяганд хийж  дээр нь шахдаг крем хөөс, гүзээлзэгэнээр чимэглэн хэрэглэнэ.

 

 

 

Мөхөөлдөстэй “CREMA”

Орц:

1 бөөрөнхий мөхөөлдөс 70 гр орчим

25 мл Crema de Chocolate, Caramel, Avellana крем ликёрны аль нэгийг өөрийн сонголтоор

Хийх арга:

1 бөөрөнхий мөхөөлдөсөө шилэн хундаганд аягалж, 25 мл Crema ликёр дээр нь хийж хоолны дараа амттаны зориулалтаар хэрэглэнэ.

Мөстэй “CREMA”

Орц:

100 мл Crema de Chocolate, Caramelo, Avellana крем ликёрны аль нэгийг өөрийн сонголтоор

2-3 ширхэг шоо мөс

Хийх арга:

Шилэн дарсны хундаганд 100 мл Crema ликёр хийж  дээр нь 2-3  ширхэг шоо мөсөө хийгээд шууд ууж хэрэглэнэ.