Товч танилцуулга
Бид Монгол Улсын шингэн хүнс үйлдвэрлэлийн салбарт 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа эрхлэхдээ хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсээр ирсэн билээ. Бүтээгдэхүүнийхээ чанарыг тогтмол хангах үүднээс европын орчин үеийн тоног төхөөрөмж, чанартай түүхий эдийг ашиглан үйлдвэрлэлээ явуулж ирсэн нь бидний үйл ажиллагаа тасралтгүй өргөжин, тогтвортой хөгжиж байгаагийн үндэс суурь юм.
2016 онд манай компани нь дарс исгэлт, үйлдвэрлэл, боловсруулалтынхаа хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлсэн бөгөөд 2017 онд бид удирдлагын тогтолцооны ISO стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
Манай бүтээгдэхүүнүүдийн үндсэн орцын нэг болох чацаргана жимсээр хийсэн амин дэмээр баялаг амны цангаа тайлах ундаа, эм эмчилгээний ач тустай чацаргана тосоо Япон болон Өмнөд Солонгосын зах зээлд нийлүүлж чадсанаар энэхүү жимсний ашиг тусыг дэлхийд таниулахаас гадна Монгол улсад орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадсандаа бидний зүгээс баяртай байдаг.
Алсын хараа, эрхэм зорилго
“Монгол бахархлыг дэлхийд түгээнэ“
Түнш байгууллагууд
Бидний амжилт
Манай бүтээгдэхүүнүүд дэлхийн томоохон хүнсний үзэсгэлэнгүүдээс удаа дараалан шагнал хүртэж байсан ба 2011 онд АНУ-ын Сан Франциско хотод болсон үзэсгэлэнгээс хүрэл медаль, 2015 онд Япон улсад зохиогдсон олон улсын хүнсний үзэсгэлэнгээс өндөр үнэлгээг авч чадсанаар дэлхийн зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүнээ гаргах томоохон боломж, үүд хаалга бидэнд нээгдсэн. Аureus Gold чацарганын оргилуун дарс 2017 оны МҮХАҮТ-ийн "Топ" бүтээгдэхүүний шагналыг хүртсэн.
Түүхэн замнал
Ажлын байр
Манай компани Танд:
- Ажил хэрэгч, эвсэг хамт олон
- Өсч дэвжих, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж
- Ажлын гүйцэтгэлийн үр дүнгээс хамаарсан цалин, урамшууллыг санал болгож байна.
“TSК Winery” ХХК нь ажилд орохыг хүссэн иргэдээс сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй, шударга байдлыг эрхэмлэн дараах үе шаттайгаар явуулдаг.
- Тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудад тэнцэхүйц анкет бүрдүүлсэн ажил хүсэгчдийг сонгоно.
- Ийнхүү сонгогдсон ажил хүсэгчдээс ерөнхий мэдлэгийн шалгалтыг авах бөгөөд шалгалтын оноо хүрсэн бол шалгалтанд тэнцсэн гэж үзнэ.
- Шалгаруулалтанд тэнцсэн ажил хүсэгчидтэй ганцаарчилсан эсвэл бүлгийн ярилцлагыг зохион байгуулна.
- Дээрхи ярилцлаганд тэнцсэн ажилд орохыг хүсэгчийг ажилд авах эсэхийг ярилцлага хийсэн албан тушаалтнууд зөвлөлдөж компанийн Ерөнхий захиралд танилцуулснаар эцэслэн шийдвэрлэнэ.
Эрч хүчтэй - Бүтээлч хүн бүрийг манай компани урьж байна.
Та манай компанид ажилд орохыг хүсвэл [email protected] хаягаар доорхи холбоосоор анкет татаж, бөглөн илгээгээрэй.