card

Брэндүүд

 

AUREUS гэдэг нь эртний грекийн Алтан хэмээсэн үг бөгөөд ЧАЦАРГАНА жимсийг эртнээс Монголчууд алтан жимс хэмээдэг байсантай холбон ийнхүү нэрийдсэн. 100% байгалийн цэвэр ЧАЦАРГАНА жимсийг дарс исгэлтийн уламжлалт Европ технологиор исгэж, олон улсын чанарын сертификаттай хүнсний зориулалтын 23 каратын алтны ширхэгээр баяжуулсан энэхүү оргилуун дарс нь алтаар оргилж, амжилтялалтын ерөөл дагуулахыг бэлгэддэг. Цааш үзэх

Brod Kvass бүтээгдэхүүн нь уламжлалт амтыг орчин үеийн хэрэглээнд шинэ өвөрмөц өнгө төрх сав баглаа боодолтой бүтээгдсэн. Олон жил ууж хэвшсэн, нэг хэвийн амттай цай ус жүүс хийжүүлсэн ундаанаас эрс ялгагдах бөгөөд залуу хэрэглэгч нарт Шар айргийг санагдуулам содон таашаалыг өгөх болно. Сонгодог хар талхны квасын жороор бүтээгдсэн. Хагас чихэрлэг, цитрус жимсний амттай, амны цангааг тайлж, өлсөх мэдрэмжийг багасгана. Цааш үзэх

 

 

Дээд зэрэглэлийн алимны сидрийг халуун Экзотик орны дөрвөн өөр төрлийн ЖИМСНИЙ амт, үнэр, өнгөөр баяжуулсан их хотын эрч хүчээр дүүрэн орчин үеийн МИЛЛЕНИАЛ залуусын таашаалд нийцсэн дахин давтагдашгүй таашаалыг мэдрүүлэх Коктейль ундаа Цааш үзэх

 

GOO MARAL брэнд нь 2007 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлсэн манай ууган брэнд бүтээгдэхүүнүүдийн нэг билээ. Монгол орны газрын дээрх “Алт”, гайхамшигт чацаргана, ойн жимс, интоор жимсийг дарс исгэлтийн сонгодог технологиор боловсруулж, олон улсын чанарын сертификаттай уг бүтээгдэхүүн нь Таньд дахин давтагдашгүй үнэр амт, жинхэнэ монгол мэдрэмжийг төрүүлэх болно. Цааш үзэх